Естер 8:7-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тиймээс Ахашверош хаан Естер хатанд болон иудей хүн Мордехаид ийн хэлэв.—Үзэгтүн! Би Хаманы гэрийг Естерт өгсөн бөгөөд Хаман иудейчүүдийн эсрэг гар сунгасан учир түүнийг тэд дүүжлүүрт дүүжилсэн.

8. Одоо та нар зохистой гэж үзсэн зүйлээ хааны нэр дээр иудейчүүдэд хандан бичиж, хааны тамгат бөгжөөр тамгал! Учир нь хааны нэр дээр бичигдсэн, хааны тамгат бөгжөөр тамгалагдсан зарлиг нь хүчингүй болдоггүй.

9. Тэгээд тэр цагт буюу гуравдугаар сард (энэ нь Сиван сар юм), хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудан, Энэтхэгээс Етиоп хүртэл үргэлжлэх зуун хорин долоон мужийн иудейчүүд, эрх баригчид, захирагчид, амбан захирагчдад иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлэхээс гадна муж бүрд өөрсдийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр Мордехаин тушаасан бүгдийн дагуу бичүүлэв.

Естер 8