Естер 8:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр өдөр хаан Ахашверош иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хатан Естерт өгсөн бөгөөд Мордехаи хааны өмнө ирэв. Учир нь Естер өөрийнх нь хувьд тэр хэн байсныг илчилсэн ажээ.

2. Тэгээд Хаманаас авсан өөрийн тамгат бөгжөө хаан сугалан авч Мордехаид өгөв. Естер Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов.

3. Тэгээд Естер хаантай дахин хөлд нь унан уйлж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс гуйв.

4. Хаан очирт алтан таягаа Естер уруу сунгав. Тиймээс Естер босон, хааны өмнө зогсов.

Естер 8