Естер 5:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэгээд Хаман тэр өдөр баяртай, өндөр сэтгэлтэй гарч явлаа. Харин Хаман хааны дааман хаалганы дэргэд Мордехаиг болон тэр түүний өмнө босохгүй, сүрдэн чичрэхгүй байгааг хараад Хаман Мордехаид уурлан хилэгнэв.

10. Гэсэн хэдий ч Хаман биеэ барьж, гэр өөдөө яван, найз нөхөд болон эхнэр Зерешээ дуудуулахаар илгээв.

11. Тэгээд Хаман тэдэнд өөрийн эд баялгийн сүр жавхланг хөвгүүдийнхээ өнөр олныг, мөн хаан түүнийг дөвийлгөсөн тохиолдол бүрийг түүнийг ноёд болон зарц нараас дээгүүр албанд дэвшүүлснийг өгүүлэв.

12. Хаман мөн—Естер хатан хүртэл өөрийн бэлдсэн найрандаа хаантай хамт надаас өөр хэнийг ч ирүүлээгүй, мөн маргааш ч бас тэр намайг хааны хамт урьсан.

13. Гэлээ ч би иудей хүн Мордехаиг хааны дааман хаалганы дэргэд суугааг харах бүр энэ бүхэн миний сэтгэлд нийцэхгүй юм хэмээв.

14. Тэгтэл эхнэр Зереш болон бүх найз нь—Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд өглөө нь Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас гуй. Тэгээд хаантай хамт найранд баяр хөөртэй оч! гэж хэлэхэд энэ зөвлөгөө Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.

Естер 5