7. Мордехаи өөрт нь тохиолдсон бүхнийг болон Хаман иудейчүүдийг устгасны төлөө хааны сан хөмрөгт төлөхөөр амласан мөнгөний яг нарийн тоог түүнд хэлэв.
8. Мордехаи мөн түүнд тэднийг устгахын тулд Сусад гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг Естерт үзүүлж түүнд мэдэгдэхийн тулд өгч, түүнийг хаан уруу орж ивээлийг нь гуйж өөрийн ард түмнийхээ төлөө гуйхыг тушаав.
9. Тэгээд Хатах буцаж ирэн Мордехаин үгийг Естерт хэлэв.
10. Тэгэхэд Естер Хатахад хандаж, түүнийг Мордехаид ийн хариу хэлэхийг тушаав.—