Естер 2:21-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Тэр өдрүүдэд Мордехаиг хааны дааман хаалган тушаа сууж байхад хаалгыг сахиж байсан хааны албаны хүмүүсээс хоёр нь буюу Бигтан, Тереш нар өширхөн, хаан Ахашверошт халдахаар зэхэв.

22. Гэвч хуйвалдааныг Мордехаи мэдээд, Естер хатанд хэлэхэд Естер үүнийг хаанд Мордехаин нэрээр мэдэгдэв.

23. Хуйвалдааныг шалгаж, үнэн байсан нь мэдэгдэхэд, тэд хоёул дүүжлүүрт дүүжлэгдэв. Энэ нь хааны өмнө Шастирын номд бичигджээ.

Естер 2