2. Хаан Ахашверошийн нийслэл Суса дахь өөрийн хаан суудалдаа залрах тэр өдрүүдэд буюу
3. хаанчлалынхаа гурав дахь жилд тэрээр өөрийн бүх ноён, бараа бологчид, Персийн болон Медийн цэргийн дарга нар, язгууртнууд өөрийнх нь мужуудыг захирах ноёдыг өөрийнхөө өмнө байлган найр хийв.
4. Тэгээд тэрээр хааны яруу алдрынхаа баян чинээлгийг болон өөрийн агуу цог жавхлангийнхаа сүр хүчийг олон өдрийн турш, зуун наян хоног харуулав.