Эхлэл 9:17-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Бурхан Ноад—Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг амьтны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.

18. Хөвөгч авдраас гарч ирсэн Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааны эцэг болой.

19. Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд хүмүүс тэднээс гарч дэлхий дээгүүр тархсан ажээ.

20. Ноа тариалангийн ажил эрхэлж, усан үзмийн мод тариалжээ.

21. Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв.

22. Канааны эцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад, гадагш гарч, хоёр ахдаа хэлжээ.

23. Шем, Иафет хоёр нэг дээл авч, мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байдлыг нь харахгүйн тулд нүдээ буруулав.

24. Ноагийн согтуу нь гарч, өөрийнх нь төлөө бага хүүгийнхээ юу хийснийг мэдээд—

25. Канааныг хараал идэж,Тэр ах нарынхаа боолын боол болох болтугай гэжээ.

Эхлэл 9