Эхлэл 9:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд—Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн.

2. Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно.

3. Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна.

4. Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй.

5. Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ.

6. Хэн хүний цусыг урсгана,Түүний цусыг хүн урсгана.Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.

7. Та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж,Газар дэлхийгээр дүүрч, үржин өсөгтүн гэжээ.

8. Бурхан Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд нь өгүүлрүүн—

9. Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй,

10. бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, хөвөгч авдраас гарсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна.

Эхлэл 9