Эхлэл 7:19-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ.

20. Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгджээ.

21. Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ.

22. Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв.

23. Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байгсад л үлджээ.

24. Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.

Эхлэл 7