Эхлэл 6:14-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.

15. Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, хөвөгч авдрын урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна.

16. Хөвөгч авдартаа гэгээвч хийхдээ авдрын оройгоос нэг тохойн дотор хийнэ. Бас хөвөгч авдрын хажуу талд хаалга гаргана. Чи авдрыг дээд, дунд, доод давхар бүхий хийнэ.

17. Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дэлхий дээр байгаа бүхэн үхнэ.

18. Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарт орох болно.

19. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс эр, эмийг хос хосоор нь хөвөгч авдарт аваачиж оруул.

20. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувууд төрөл төрлөөс, адгуус амьтад төрөл төрлөөс, хамаг газраар мөлхөгчид төрөл төрлөөсөө хос хосоороо чамд очих болно.

Эхлэл 6