Эхлэл 5:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Адам зуун гучин жил насалж, өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет хэмээн нэрлэв.

4. Адам Сетийг төрснөөс хойш найман зуун жил амьдарч, бас үр хүүхдүүдтэй болжээ.

5. Адам есөн зуун гучин жил наслаад үхэв.

6. Сет зуун таван настайдаа Еношийг төрүүлжээ.

7. Еношийг төрүүлснээс хойш Сет найман зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

8. Сет есөн зуун арван хоёр жил наслаад үхэв.

9. Енош ерэн настайдаа Кенаныг төрүүлжээ.

Эхлэл 5