Эхлэл 49:20-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Ашерын хоол хүнс тос дааж,Тэрээр хааны амтат хоолыг зэхэж өгнө.

21. Нафтали нь уянгат хоолойгоор дуулдаг эрх дураараа согоо юм.

22. Иосеф нь үр жимс ихтэй саглагар мөчир.Булгийн дэргэдэх саглагар мөчир,Тэр мөчир нь ханыг даван ургана.

23. Мэргэн харваачид түүнийг харгислан харваад,Нэхэн хөөсөн боловч

24. Иосефын нум бат бэх,Гар нь хүчтэй байх бөгөөдЭнэ нь Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас,Израилийн Хад болох Хоньчин гарах болно.

25. Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд туслах болно.Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан,Тэрээр чамайг ерөөх болно.Энэ нь дээд тэнгэрийн ерөөл,Доор гүний ерөөл,Хөх ба умайн ерөөл болно.

Эхлэл 49