13. Иосеф хоёр хүүгээ аваад, Ефраимыг өөрийнхөө баруун гараар Израилийн зүүн гар талд Манассег өөрийнхөө зүүн гараар Израилийн баруун гар талд гарган, эцэг уруугаа дагуулан түүнд дөхөж очив.
14. Израиль баруун гараа сунган, бага хүү Ефраимын толгой дээр тавьж, Манассе нь хэдийгээр том хүү нь боловч түүний толгой дээр зүүн гараа зөрүүлэн тавьжээ.
15. Тэрээр Иосефыг ерөөгөөд—Миний өвөг эцэг Абрахам,Төрсөн эцэг Исаак хоёртой алхаж байсан Бурхан,Бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн Бурхан,
16. Намайг элдэв гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элчЭнэ хүүхдүүдийг ерөөж,Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг АбрахамБас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж,Газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай! гэв.
17. Эцэг нь баруун гараа Ефраимын толгой дээр тавьсныг Иосеф хараад, сэтгэлд нь нийцээгүй тул эцгийнхээ баруун гарыг, Ефраимын толгой дээрээс авч, Манассегийн толгой дээр тавих гэв.
18. Тэгээд эцэгтээ хандаж—Энэ биш ээ, аав аа! Энэ нь ууган хүү, та баруун гараа түүний толгой дээр тавина уу? гэсэнд