18. Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь—Эзэн минь ээ! Зарц чинь таны сонорт нэг үг хэлье. Та болгооно уу? Та зарцдаа битгий уурлаарай. Учир нь та бол Фараонтай адил билээ.
19. Эзэн минь, та зарц биднээс “Та нар эцэгтэй юу, дүүтэй юу?” гэж асуусанд
20. “Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хүү бий, түүний ах нь үхсэн, тиймээс тэр эхээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай” гэж бид эзэн тандаа хэлсэн билээ.
21. Та зарц бидэнд “Түүнийгээ над уруу аваад ир! Би түүнийг чинь үзье” гэж хэлсэн билээ.
22. Тэгэхэд “Тэр хүү эцгээ орхиж чадахгүй. Хэрэв тэр эцгээ орхивол эцэг нь үхэх болно” гэж бид эзэн танд хэлсэн билээ.
23. Тэгэхэд та зарц бидэнд хандаж “Хэрэв отгон дүү чинь та нартай хамт ирэхгүй бол та нар миний нүүрийг дахин харахгүй” гэсэн билээ.