1. Тэр нутаг ган зудад хүнд нэрвэгджээ.
2. Египетээс тэдний авчирсан үр тариаг бүгдийг нь идэж дуусахад эцэг нь тэдэнд хандаж—Та нар дахин буцаж яваад, бидэнд жаахан хүнс худалдаж ав! гэсэнд
3. Иуда эцэгтээ хандаж—Тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй” гэж хатуу сануулсан билээ.
4. Хэрэв та дүүг маань бидэнтэй хамт явуулбал, бид явж, танд хүнс худалдаж авна.
5. Хэрэв та түүнийг явуулахгүй бол, бид явахгүй. Учир нь тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй” гэж хэлсэн шүү дээ гэв.