Эхлэл 42:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэгээд Иосефын арван ах нь Египетээс үр тариа худалдаж авахаар явав.

4. Иаков Иосефын дүү Бениаминыг ах нартай нь хамт явуулсангүй. Учир нь “Түүнд гай тохиолдохоос айж байна” гэж тэрээр хэлсэн юм.

5. Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа авахаар ирсэн хүмүүсийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ.

6. Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.

7. Иосеф ах нараа хараад, тэднийг таньсан боловч таньдаггүй хүн шиг—Та нар хаанаас ирэв? хэмээн ширүүн дуугаар хэлсэнд тэд—Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.

8. Иосеф ах нараа таньсан боловч тэд түүнийг таньсангүй.

Эхлэл 42