Эхлэл 42:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж,—Та нар яагаад бие биеэ хараад суугаад байгаа юм бэ? гэж хэлэв.

2. Иаков бас—Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж авчир! Тэгвэл бид амьд үлдэж, үхэхгүй гэв.

3. Тэгээд Иосефын арван ах нь Египетээс үр тариа худалдаж авахаар явав.

4. Иаков Иосефын дүү Бениаминыг ах нартай нь хамт явуулсангүй. Учир нь “Түүнд гай тохиолдохоос айж байна” гэж тэрээр хэлсэн юм.

5. Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа авахаар ирсэн хүмүүсийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ.

Эхлэл 42