Эхлэл 42:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж,—Та нар яагаад бие биеэ хараад суугаад байгаа юм бэ? гэж хэлэв.

2. Иаков бас—Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж авчир! Тэгвэл бид амьд үлдэж, үхэхгүй гэв.

3. Тэгээд Иосефын арван ах нь Египетээс үр тариа худалдаж авахаар явав.

4. Иаков Иосефын дүү Бениаминыг ах нартай нь хамт явуулсангүй. Учир нь “Түүнд гай тохиолдохоос айж байна” гэж тэрээр хэлсэн юм.

5. Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа авахаар ирсэн хүмүүсийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ.

6. Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.

7. Иосеф ах нараа хараад, тэднийг таньсан боловч таньдаггүй хүн шиг—Та нар хаанаас ирэв? хэмээн ширүүн дуугаар хэлсэнд тэд—Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.

8. Иосеф ах нараа таньсан боловч тэд түүнийг таньсангүй.

9. Иосеф тэдний тухай зүүдэлсэн зүүдээ санаж—Та нар бол туршуулууд. Та нар манай эндээс дэл сул газар хайхаар ирсэн байна гэж тэдэнд хэлсэнд

10. тэд түүнд хандан—Үгүй, эзэн минь! Таны зарц бид хоол хүнс авахаар л ирцгээлээ.

11. Бид бүгд нэгэн эцгийн хүүхдүүд. Бид үнэнч шударга улс. Таны зарц бид туршуул биш гэсэнд

Эхлэл 42