4. Нөгөө туранхай муухай үхрүүд нь мөнөөх тарган сайхан долоон үхрийг идчихэв. Тэгээд Фараон сэржээ.
5. Тэрээр эргэж унтаад, бас зүүдэлжээ. Нэгэн ишнээс өтгөн сайхан долоон тариан түрүү гарч иржээ.
6. Бас түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон, долоон нарийхан түрүү гарч иржээ.
7. Тэгээд тэр нарийхан долоон түрүү нь өтгөн сайхан долоон түрүүгээ залгичихав. Фараоныг сэртэл тэр нь зүүд байлаа.
8. Өглөө нь түүний сэтгэл тавгүйтэж, тэрээр зарлага явуулан, Египетийн мэргэч төлөгчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.
9. Ахлах сөнч Фараонд хандаж—Өнөөдөр би гэмээ саналаа.
10. Фараон та зарц нартаа уурлаж, намайг ахлах талхчны хамт ордны харуулын ахлагчийн байшинд хорьж байхад
11. тэр бид хоёр нэгэн шөнө зүүд зүүдэлсэн. Бид хоёрын зүүд өөр өөр тайлалтай байсан.
12. Тэнд ордны харуулын ахлагчийн зарц болох еврей залуу бидэнтэй хамт байсан бөгөөд бид түүнд зүүдээ ярьсанд тэрээр бидний зүүдийг тайлж өгсөн юм. Тэрээр тус тусад маань зүүдэлсний дагуу тайлсанд
13. түүний тайлсан ёсоор болж, би хуучин ажилдаа эргэж ороод, нөгөө маань дүүжлүүлсэн билээ гэж хэлэв.