Эхлэл 41:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бүтэн хоёр жилийн дараа Фараон нэгэн зүүд зүүдэллээ. Фараон голын эрэг дээр зогсож байх юм.

2. Тэгтэл тарган, сайхан, долоон үхэр голоос гарч ирээд, зэгснээс идэж байжээ.

3. Түүний хойноос бас өөр туранхай, муухай, долоон үхэр голоос гарч ирээд, голын эрэг дэх нөгөө үхрүүдийн дэргэд зогсжээ.

4. Нөгөө туранхай муухай үхрүүд нь мөнөөх тарган сайхан долоон үхрийг идчихэв. Тэгээд Фараон сэржээ.

5. Тэрээр эргэж унтаад, бас зүүдэлжээ. Нэгэн ишнээс өтгөн сайхан долоон тариан түрүү гарч иржээ.

Эхлэл 41