4. Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлжээ. Түүнд Онан гэдэг нэр өгөв.
5. Тэр бас дахин хүү төрүүлж, хүүдээ Шела гэдэг нэр өгчээ. Шелаг төрөхөд Иуда Хезибт байлаа.
6. Иуда ууган хүү Ертээ эхнэр авч өгөв. Түүний нэрийг Тамар гэдэг байв.
7. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир ЭЗЭН түүнийг алжээ.
8. Иуда Онанд хандаж—Чи ахынхаа эхнэр дээр орж, нөхрийнх нь дүүгийн хувьд үүргээ биелүүлж, ахынхаа төлөө үе залгамжлах үр хүүхэдтэй болгож өг гэв.
9. Онан тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг мэдээд, ахынхаа эхнэртэй унтах үедээ ахдаа хүү заяалгахгүйн тулд үрээ газарт асгав.
10. Түүний хийсэн энэ үйл ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир Тэр түүний амийг бас авав.
11. Иуда өөрийн бэр Тамарт хандаж—Чи миний хүү Шелаг насанд хүртэл эцгийнхээ гэрт бэлэвсэн эмийн ёсоор суу гэжээ. Учир нь тэрээр Шела бас ах нарынхаа нэгэн адил үхэх вий хэмээн боджээ. Тэгээд Тамар эцгийнхээ гэрт очиж суув.
12. Түүнээс нэлээд хойно Иудагийн эхнэр Шуагийн охин үхжээ. Иуда сэтгэлээ тайтгарсны дараа өөрийн найз адуллам хүн Хиратай хамт Тимна өөд явж, хонь хяргагчид дээрээ очив.
13. Тамар “Танай хадам эцэг Тимна уруу хонио хяргахаар гарчээ” гэдгийг сонсоод,
14. тэрээр бэлэвсрэлийн хувцсаа тайлж, нөмрөгөөр биеэ ороож, нүүрээ бүтээгээд, Тимна орох замд байдаг Енаимын хаалган дээр суув. Учир нь тэрээр Шела насанд хүрснийг үзсэн боловч, өөрийг нь түүний эхнэр болгон өгсөнгүйнх болой.
15. Нүүрээ бүтээсэн байсан учир Иуда түүнийг хараад янхан гэж боджээ.
16. Тэрээр замын хажууд түүн уруу очоод, түүнийг өөрийнхөө бэр гэж таниагүй учир—Намайг өөр дээрээ оруул гэжээ. Тэрээр—Та над юу өгч, над дээр орох юм бэ? гэж асуусанд
17. тэрээр—Би сүргээсээ нэг ишиг өгнө гэсэнд тэрээр—Та түүнийгээ надад өгөхөөсөө өмнө надад барьцаа өгөх үү? гэжээ.