Эхлэл 38:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр үед Иуда ах дүү нараасаа салж, Адулламын Хира гэдэг хүн уруу хүрч очив.

2. Иуда тэнд канаан хүн Шуа гэдэг хүний охиныг олж хараад, түүнийг авч хамт хонов.

3. Тэрээр жирэмсэлж хүү төрүүлэхэд, Иуда түүнд Ер гэдэг нэр өгчээ.

4. Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлжээ. Түүнд Онан гэдэг нэр өгөв.

5. Тэр бас дахин хүү төрүүлж, хүүдээ Шела гэдэг нэр өгчээ. Шелаг төрөхөд Иуда Хезибт байлаа.

6. Иуда ууган хүү Ертээ эхнэр авч өгөв. Түүний нэрийг Тамар гэдэг байв.

7. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир ЭЗЭН түүнийг алжээ.

Эхлэл 38