32. Тэгээд тэд тэр тансаг дээлийг илгээж, эцэгтээ хүргээд,—Бид үүнийг оллоо. Хүүгийн чинь урт тансаг дээл энэ мөн, эсэхийг хараарай! гэсэнд
33. тэрээр дээлийг таниад,—Миний хүүгийн дээл мөн байна. Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тастчуулсан нь гарцаагүй гээд
34. Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.
35. Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж,—Би хүүгийнхээ төлөө гашуудсаар, өөр ертөнцөд одсон хүүгийнхээ араас хүрч очъё гэв. Тэгээд эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ.
36. Мидианчууд Иосефыг Египетэд Фараоны түшмэл, ордны харуулын ахлагч Потифарт худалджээ.