17. Есавын хүү Реуелийн үр удам нь ахлагч Нахат, ахлагч Зера, ахлагч Шамма, ахлагч Мизза нар болой. Эдгээр нь Едомын нутагт Реуелээс гарсан ахлагчид бөгөөд эдгээр нь Есавын эхнэр Басематын үр удам болой.
18. Есавын эхнэр Охолибамагийн хөвгүүд нь ахлагч Иеуш, ахлагч Иалам, ахлагч Кора нар болой. Эдгээр нь Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагаас гарсан ахлагчид болой.
19. Эдгээр нь Есав буюу Едомын хөвгүүд бөгөөд тэдний ахлагч нар болой.
20. Тэр газрын уугуул иргэд хоричууд буюу Сеирийн үр удам нь Лотан, Шобал, Зибеон, Ана,
21. Дишон, Езер, Дишан нар болой. Эдгээр нь Едомын нутагт байгаа Сеирийн үр удмын дундах хоричуудаас гарсан ахлагчид юм.
22. Лотаны хөвгүүд нь Хори, Хемам хоёр болой. Тимна Лотаны эгч ажээ.
23. Шобалын хөвгүүд нь Алван, Манахат, Ебал, Шефо, Онам юм.
24. Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана хоёр болой. Өөрийн эцэг Зибеоны илжгийг хариулж явахдаа элсэн цөлд халуун рашаан олсон нь Ана ажээ.
25. Анагийн хөвгүүд нь Дишон, Охолибама хоёр болой. Охолибама бол Анагийн охин юм.
26. Дишоны хөвгүүд нь Хемдан, Ешбан, Итран, Херан нар болой.
27. Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Акан нар болой.
28. Дишаны хөвгүүд нь Уз, Аран хоёр болой.
29. Хоричуудын ахлагчид нь ахлагч Лотан, ахлагч Шобал, ахлагч Зибеон, ахлагч Ана,