1. Есавын (тэр нь Едом) удмын түүх энэ болой.
2. Есав Канаан охидоос хит хүн Елоны охин Ада, хиви хүн Зибеоны ач охин, Анагийн охин Охолибамаг өөрийн эхнэр болгон авч,
3. бас Ишмаелын охин Небаиотын дүү Басематыг авчээ.
4. Ада нь Есавд Елифазыг төрүүлж, Басемат нь Реуелийг төрүүлж,
5. Охолибама нь Иеуш, Иалам, Кора гурвыг төрүүлжээ. Эд нар бол Канаан нутагт төрсөн Есавын хөвгүүд болой.
6. Есав эхнэр хүүхдүүд, гэрийн бүх хүмүүсээ, өөрийн тэжээмэл хийгээд бусад бүх амьтад, Канаанаас олж хөлжсөн хамаг эд хөрөнгөө аваад, дүү Иаковаас салж, өөр нэгэн газар уруу оджээ.
7. Тэр хоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүйд хүрэв. Тэдний сууж байсан нутаг нь өөрсдийнх нь мал сүргээс болж тэдэнд хүрэлцэхгүй болжээ.
8. Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.
9. Сеирийн уулархаг нутагт суурьшсан едомчуудын өвөг Есавын удмын түүх ийм болой.
10. Есавын үр удмынхны нэр нь гэвэл Есавын эхнэр Адагийн хүү Елифаз, Есавын эхнэр Басематын хүү Реуел нар болой.
11. Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар болой.
12. Есавын хүү Елифазын татвар эм Тимна нь Амалекийг Елифазд төрүүлж өгчээ. Эдгээр нь Есавын эхнэр Адагийн хөвгүүд болой.
13. Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар болой. Эдгээр нь Есавын эхнэр Басематын хөвгүүд болой.