Эхлэл 33:15-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Есав—Би хамт яваа хүмүүсийнхээ заримыг чамтай үлдээе гэхэд Иаков—Яах юм бэ? Эзэн та намайг таалалдаа багтаагаач гэв.

16. Есав тэр өдөртөө Сеир уруу буцах замдаа гарав.

17. Тэгээд Иаков Суккотод очоод, тэнд өөртөө байшин, малдаа саравч барьсан учир тэр газрыг Суккот хэмээн нэрлэх болжээ.

18. Иаков Паддан-арамаас Канаан нутгийн Шехем хотод амар тайван хүрч ирээд, хотын өмнө талд майхнаа барив.

19. Тэрээр майхнаа барьсан тэр талбайн хэсгийг Шехемийн эцэг Хаморын хүүхдүүдийн гараас зуун мөнгөн зоосоор худалдан авч,

20. тэндээ тахилын ширээ босгож, түүнийгээ Ел-Елохе-Израиль гэж нэрлэжээ.

Эхлэл 33