Эхлэл 33:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иаковыг хараагаа өргөн хартал, Есав дөрвөн зуун хүнийг дагуулан яваа харагдлаа. Иймээс тэрээр хүүхдүүдээ Леа, Рахел болон хоёр шивэгчиндээ хувааж өгөөд,

2. шивэгчид болон тэдний хүүхдүүдийг өмнө нь, Леаг хүүхдүүдтэй нь хамт дараа нь, Рахел Иосеф хоёрыг сүүлд нь оруулав.

3. Харин Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есав уруугаа дөхөж очиход,

4. Есав гүйж ирээд, түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав.

5. Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад,—Чамтай хамт яваа эдгээр хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков—Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв.

6. Тэгэхэд зарц бүсгүйчүүд нь хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв.

7. Леа ч бас хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. Дараа нь Иосеф Рахелтай хамт хүрч ирээд сөгдөн мөргөв.

Эхлэл 33