Эхлэл 31:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Лабаны хөвгүүд—Бидний эцгийн бүх хөрөнгийг Иаков авчээ. Тэрээр манай аавын бүхий л хөрөнгөөр ийм баян чинээлэг болжээ гэж хэлэлцэхийг Иаков сонсов.

2. Иаков Лабаны царайг хараад, тэрээр өөрт нь урьдынхтай адилгүй хандаж байгааг ажиглав.

3. ЭЗЭН Иаковт—Чи өвөг дээдсийнхээ нутаг уруу, төрөл садан уруугаа буцаж яв. Би чамтай хамт байна гэлээ.

Эхлэл 31