Эхлэл 30:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Бурхан Леаг сонссон учир Леа жирэмсэлж, тав дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв.

18. Леа—Би шивэгчнээ нөхөртөө өгсөн тул Бурхан хөлсийг нь надад өглөө гээд түүний нэрийг Иссахар гэжээ.

19. Леа дахин жирэмсэлж, зургаа дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв.

20. Леа—Бурхан надад сайхан бэлэг өглөө. Би нөхөртөө зургаан хүү төрүүлж өгсөн учир тэрээр надтай хамт амьдрах болно гээд түүнийг Зебулун гэж нэрлэжээ.

21. Дараа нь тэрээр охин төрүүлээд, түүнийг Дина гэж нэрлэв.

Эхлэл 30