14. Чиний үр удам газрын шороо шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархан, дэлхийн бүх үндэстэн чамаас болон чиний үр хүүхдээс ерөөл хүртэх болно.
15. Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.
16. Иаков зүүднээсээ сэрээд—ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв.
17. Тэрээр айгаад,—Энэ яасан сүрдмээр газар вэ? Энэ бол гарцаагүй Бурханы өргөө, энэ бол тэнгэрийн хаалга байна гэж өгүүлэв.
18. Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод, дээр нь тос асган,
19. тэр газраа Бетел хэмээн нэрлэжээ. Тэр хот уг нь Луз гэдэг нэртэй байжээ.
20. Иаков тангараглаж—Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалж, бас надад идэх хоол, өмсөх хувцас өгч,