Эхлэл 27:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Исаак хөгширч, хараа нь муудан, харж чадахаа больсон үедээ ууган хүү Есаваа—Хүү минь! гэж дуудсанд хүү нь—Би энд байна гэхэд

2. Исаак—Би хөгширч, үхэх өдрөө мэдэхгүй байна.

3. Тийм болохоор чи одоо зэвсэг, нум саадгаа авч, хээр талд гараад, миний төлөө ан хийж,

4. миний дуртай амтат хоолыг хийж, надад авчирч идүүлэн, үхэхээс минь өмнө зүрх сэтгэлээр минь өөрийгөө ерөөлгө гэв.

Эхлэл 27