Эхлэл 26:25-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Исаак тэнд тахилын ширээ босгож, ЭЗЭНий нэрийг дуудан, тэр газарт майхнаа барьж, зарц нар нь тэнд худаг ухжээ.

26. Абимелех өөрийн туслах Ахуззат, цэргийн ерөнхий захирагч Фикол нарын хамт Герараас Исаакт ирэв.

27. Исаак тэдэнд хандан—Та нар намайг үзэн ядаж, өөрсдөөсөө хөөн зайлуулсан атлаа яагаад над уруу хүрч ирэв? гэсэнд

28. тэд—ЭЗЭНийг чамтай хамт байгааг бид тодорхой харсан учир бид хоорондоо буюу та бидний хооронд тангараг тавьж, чамтай гэрээ байгуулъя гэж хэлэлцсэн юм.

29. Бид чамд халдалгүй, зөвхөн сайн үйл хийж, чамайг амар тайван явуулсан шиг чи бидэнд хор хөнөөл бүү хий. Чи бол одоо ЭЗЭНий ерөөлийг хүртэгч гэжээ.

30. Исаак тэдэнд зориулан найр хийсэнд, тэд идэж ууцгаав.

31. Тэгээд тэд өглөө эртлэн босож, бие биедээ тангарагласны дараа Исаак тэднийг явуулж, тэд түүнийг амар тайван орхижээ.

32. Яг тэр өдөр Исаакийн зарц нар ирж, өөрсдийн ухсан худгийн тухай Исаакт ярьж, “Бид ус оллоо” гэж хэлэв.

33. Исаак тэр худгийг Шиба гэж нэрлэсэн бөгөөд тиймээс тэр хотын нэрийг одоо хүртэл Беершеба гэдэг ажээ.

34. Есав дөчин настайдаа хит хүн Беерийн охин Иудит, хит хүн Елоны охин Басемат хоёрыг эхнэр болгон авчээ.

35. Тэд Исаак, Ребека хоёрт сэтгэлийн зовлон болжээ.

Эхлэл 26