Эхлэл 24:54-67 Ариун Библи, 2004 (АБ2004)

54. Тэр болон түүнийг дагалдагсад идэж уугаад, хоногложээ. Өглөө босож, тэрээр—Намайг эзэнд минь буцааж явуулна уу? гэхэд

55. Ребекагийн ах, ээж хоёр—Охин минь арваад хоног бидэнтэй хамт байг, тэгээд дараа нь тэр явж болно гэв.

56. Тэр хүн тэдэнд хариу өгүүлрүүн—Намайг битгий удаа. ЭЗЭН замыг минь өлзийтэй болгосон учир намайг явуулж, эзэнд минь буцааж өгөөч гэв.

57. Тэд—Бид охиноо дуудаж, түүнээс асууя гээд

58. Ребекаг дуудаж,—Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр—Би явна хэмээн хариулжээ.

59. Тэгээд тэд өөрсдийн охин дүү Ребекаг болон түүний асрагч эхийг Абрахамын зарц хийгээд дагалдагчидтай хамт явуулжээ.

60. Тэд Ребекаг ерөөн,—Охин дүү минь,Чи мянга түмэн хүний эх болох болтугай!Чиний үр хүүхэд дайсныхаа хотын хаалгыг эзлэх болтугай! хэмээжээ.

61. Ребека болон түүний шивэгчид босоцгоож, тэмээндээ мордон, тэр хүнийг даган хөдөлж, зарц нь Ребекаг аваад явлаа.

62. Энэ үед Исаак Беер-лахаи-роигоос хүрч ирсэн байлаа. Тэрээр Негевд сууж байсан ажээ.

63. Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн харвал тэмээн жин айсуй харагдав.

64. Ребека хараагаа өргөн, Исаакийг хараад, тэмээнээсээ бууж,

65. зарцад—Хээр талаар хэрэн алхаж, биднийг угтан ирж яваа тэр хүн хэн бэ? гэсэнд зарц—Тэр бол миний эзэн гэжээ. Үүнийг сонсоод Ребека нөмөргөө авч нөмрөв.

66. Зарц нь Исаакт өөрийн хийсэн бүх зүйлийг ярьжээ.

67. Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу нь ингэж тайлагдав.

Эхлэл 24