11. ЭЗЭНий тэнгэр элч тэнгэрээс түүнийг—Абрахам аа, Абрахам аа! гэж дуудсанд тэрээр—Би энд байна гэв.
12. Тэнгэр элч өгүүлрүүн—Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.
13. Абрахам хараагаа өргөн ажиглахад, нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тээглэснийг харав. Абрахам очиж, тэр эр хонийг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгон өргөжээ.
14. Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.
15. ЭЗЭНий тэнгэр элч Абрахамыг хоёр дахь удаагаа тэнгэрээс дуудаж,—
16. ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь,