Эхлэл 21:11-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов.

12. Бурхан Абрахамд—Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас төрсөн нь л чиний үр удам гэж дуудагдах болно.

13. Харин зарц бүсгүйн хүү ч чиний үр учир Би түүгээр нэгэн үндэстэн бий болгоно гэв.

Эхлэл 21