Эхлэл 20:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Абимелех хонь, үхэр, эрэгтэй, эмэгтэй зарц нарыг авч Абрахамд өгчээ. Бас түүний эхнэр Сараг ч түүнд буцаан явуулжээ.

15. Абимелех—Харагтун, миний газар нутаг чиний өмнө байна. Чи хаа дуртай газартаа амьдар гэв.

16. Тэр бас Сарад—Харагтун, би чиний ахад мянган шекел мөнгө өглөө. Үүгээр чамтай хамт байгаа бүх хүний өмнө чиний ичгүүр цагаатгагдаж байна. Мөн бүх хүмүүсийн өмнө гэмгүй байсан чинь батлагдлаа гэв.

17. Абрахам Бурханд залбирсанд Бурхан Абимелех болон түүний эхнэр, шивэгчин нарыг эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ.

18. Учир нь ЭЗЭН Абрахамын эхнэр Сарагаас болж Абимелехийн гэр бүлийнхний бүх умайг хаасан байлаа.

Эхлэл 20