Эхлэл 20:13-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүчлүүлэхэд би түүнд “Бидний очсон газар бүрд чи намайг «Энэ миний ах» гэж хэлээрэй. Тэр чинь чиний надад үзүүлэх энэрэл хайр мөн” гэж хэлсэн юм гэв.

14. Абимелех хонь, үхэр, эрэгтэй, эмэгтэй зарц нарыг авч Абрахамд өгчээ. Бас түүний эхнэр Сараг ч түүнд буцаан явуулжээ.

15. Абимелех—Харагтун, миний газар нутаг чиний өмнө байна. Чи хаа дуртай газартаа амьдар гэв.

Эхлэл 20