8. Би одоо чиний харийн хүн мэт амьдран сууж байгаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үүрдийн өмч болгон өгөөд Би тэдний Бурхан нь болно хэмээв.
9. Тэгээд Бурхан Абрахамд өгүүлрүүн,—Чи Миний гэрээг сахь, чиний үр удам ч бас үеийн үед сахигтун!
10. Та нарын доторх эр хүйстэн болгон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойших чиний үр удмынхан сахих ёстой Миний гэрээ.
11. Та нар хөвчөө хөндүүлэгтүн! Энэ нь Миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно.
12. Та нарын дундах найман хоногтой эр хүйстэн бүр, гэрт төрсөн болоод та нарын үр удам биш, аливаа харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүн үеүдийн чинь туршид хөвч хөндүүлэх ёстой.
13. Таны гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёслол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно.
14. Хөвч хөндүүлээгүй эр хүйстэн буюу хөвчөө үл хөндүүлэгч нь ард түмнээсээ таслагдана. Энэ нь тэрээр Миний гэрээг зөрчсөнийх юм гэв.