Эхлэл 14:22-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Абрам Содомын хаанд—Би тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд

23. би чинийх гэгдэх юмнаас юу ч авахгүй, ширхэг утас ч юм уу, эсвэл улавчны уяа ч авахгүй гэж тангарагласан юм. Чи “Би Абрамыг баян болгосон” гэж хэлэх вий.

24. Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд өөрсдийнхөө хувийг аваг гэжээ.

Эхлэл 14