Эхлэл 12:7-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. ЭЗЭН Абрамд үзэгдэн—Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.

8. Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, Бетелээс зүүн тийш, Аигийн баруун талд майхнаа босгожээ. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав.

9. Тэгээд Абрам цааш хөдөлж, улмаар Негев уруу оджээ.

10. Тэр газарт ган болсон учир Абрам Египетэд түр суухаар тийшээ очив. Тэр нутаг маш их гантай байжээ.

11. Тэрээр Египетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа өгүүлрүүн—Чи бол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдгийг би мэднэ.

12. Египетчүүд чамайг хараад, “Энэ бол түүний эхнэр байна” гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ.

13. Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлнэ үү. Тэгвэл чамаас болж надад аюул учрахгүй. Миний амь чиний ачаар аврагдана гэжээ.

14. Абрамыг Египетэд очиход нь египетчүүд тэр бүсгүйн маш их үзэсгэлэнтэй сайхныг харжээ.

Эхлэл 12