Эхлэл 12:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Абрамд айлдсан нь—Чи төрсөн нутгаа,Төрөл садангаа,Эцгийнхээ гэрийг орхиж,Миний чамд зааж өгөх газар уруу яв.

2. Би чамайг агуу үндэстэн болгож,Чамайг ерөөн,Алдар нэрийг чинь агуу болгоно.Тэгээд чи ерөөлийн үндэс болно.

3. Чамайг ерөөгчдийг Би ерөөж,Чамайг хараагч нэгнийг Би хараана.Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө гэв.

4. Тэгээд Абрам ЭЗЭНий хэлсэн ёсоор явжээ. Лот ч бас хамт явав. Абрам Харанаас гарч явахдаа далан таван настай байжээ.

5. Абрам өөрийн эхнэр Сараи, ач дүү Лот болон Хараанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад явжээ. Тэгээд тэд Канаан нутгийг зорин гараад, тэр газартаа орж ирэв.

6. Абрам тэр газрыг туулан, Шехем нутагт байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газарт нутаглан сууж байжээ.

7. ЭЗЭН Абрамд үзэгдэн—Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.

Эхлэл 12