Эхлэл 11:10-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Шемийн үр удам ийм болой. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ.

11. Тэрээр Арпахшадыг төрүүлснээс хойш таван зуу насалж, үр хүүхдүүдтэй болов.

12. Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлжээ.

13. Тэрээр Шелаг төрүүлснээсээ хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

14. Шела гучин настайдаа Еберийг төрүүлэв.

15. Тэрээр Еберийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гурав насалж, мөн л үр хүүхдүүдтэй болжээ.

16. Ебер гучин дөрвөн настайдаа Пелегийг төрүүлэв.

17. Тэрээр Пелегийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

18. Пелег гучин настайдаа Реуг төрүүлжээ.

19. Реуг төрүүлснээс хойш тэрээр, хоёр зуун ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

20. Реу гучин хоёр настайдаа Серугийг төрүүлэв.

21. Серугийг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун долоо насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

22. Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлжээ.

23. Тэрээр Нахорыг төрүүлснээс хойш хоёр зуу насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

24. Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв.

Эхлэл 11