Эхлэл 10:13-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Мизраим нь лудчууд, анамчууд, лехабчууд, нафтухчууд,

14. патрусчууд, каслучууд (тэднээс филистчүүд нь гарчээ), кафторчуудын эцэг болов.

15. Канаан нь ууган хүү Сидон болон Хетийг төрүүлж,

16. мөн иебусчууд, аморичууд, гиргашчууд,

17. хивичүүд, аркичууд, синчүүд,

18. арвадчууд, земарчууд, хаматчуудын өвөг дээдсийг төрүүлжээ. Түүний дараа Канааны ургууд өргөнөөр тархав.

19. Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл, бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.

20. Тэдгээр нь ургууд, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэс угсаагаараа Хамын үр удмынхан болой.

21. Шем нь Еберийн бүх үр удмын өвөг болон Иафетын ах бөгөөд түүнд ч мөн хүүхдүүд төржээ.

22. Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар болой.

23. Арамын хөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш нар болой.

24. Арпахшад нь Шелаг төрүүлж, Шела нь Еберийг төрүүлжээ.

25. Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Пелегийн дүүгийн нэр нь Иоктан болой.

26. Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера,

27. Хадорам, Узал, Дикла,

28. Обал, Абимаел, Шеба,

29. Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд тэд цөм Иоктаны хөвгүүд болой.

30. Тэдний оршин суух газар нь Мешагаас эхлээд Сефар хүрэх замын зүүн талын уулс болно.

Эхлэл 10