Египетээс Гарсан Нь 8:15-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд, зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.

16. ЭЗЭН Мосед—Ааронд “Таягаа сунган газрын тоосыг цохь. Тэр нь Египетийн бүх нутаг даяар бөөс болох болтугай” гэж хэл хэмээв.

17. Тэд тийнхүү үйлдэв. Аарон таягаа барьсан гараа сунган, газрын тоосыг цохиход, бөөснүүд хүн, малд шавав. Египетийн нутаг даяар газрын бүх тоос нь бөөс болон хувирсан.

18. Илбэчид илбээрээ бөөс гаргах гэж оролдсон боловч чадсангүй. Бөөснүүд хүн, малд шавав.

19. Илбэчид Фараонд—Энэ бол Бурханы хуруу гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.

Египетээс Гарсан Нь 8