1. ЭЗЭН Мосед—Фараонд очиж, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.
2. Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзвал, Би чиний бүх нутаг дэвсгэрийг мэлхийгээр цохино.
3. Нил мэлхийгээр дүүрч, тэдгээр нь гарч ирээд, чиний ордонд, чиний унтлагын өрөөнд, орон дээр чинь, чиний зарц нарын гэрт ба ард түмэнд чинь, чиний зууханд, гурилын саванд орно.
4. Чамд, чиний ард түмэнд болон чиний бүх зарц нарт мэлхий гарч ирнэ»” гэж хэл хэмээн айлдав.
5. ЭЗЭН Мосед—Ааронд “Таягтай гараа гол мөрөн, горхи, цөөрмүүдийн дээгүүр сунгаж, Египетийн нутагт мэлхий оруул” гэж хэл хэмээв.
6. Аарон гараа Египетийн усан дээгүүр сунгасанд, мэлхийнүүд гарч ирээд Египетийн нутгийг бүрхэв.