11. Фараон ч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас өөрсдийн илбээрээ нэгэн адил үйлдэв.
12. Тэд бүгдээрээ өөрсдийн таягуудаа хаяж, тэдгээр нь могой болсон боловч Аароны таяг тэдний таягуудыг залгив.
13. Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
14. ЭЗЭН Мосед—Фараоны зүрх хатуу юм. Тэр ард түмнийг явуулахаас татгалзаж байна.
15. Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд, түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь.