Египетээс Гарсан Нь 40:18-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Мосе асрыг босгоод, углууруудыг нь суулгаж, дүнзнүүдийг нь босгон, хөндлөвч моддыг нь хийж, багануудыг нь босголоо.

19. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив.

20. Дараа нь тэр гэрчлэлийг авч, авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, дээр нь өршөөлийн суудлыг тавив.

21. Тэгээд тэрээр авдрыг асар дотор оруулж, ЭЗЭНий Мосед тушаасны дагуу дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав.

22. Дараа нь хөшигний гадна, асрын хойд талд, хурлын майхан дотор тэрээр ширээг байрлуулав.

Египетээс Гарсан Нь 40