18. асрын гадаснууд ба хашааны гадаснууд болон тэдгээрийн оосруудыг,
19. ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилч Ааронд болон тахилч нар болж үйлчлэхэд нь зориулж түүний хөвгүүдэд нь ариун хувцаснуудыг хийтүгэй” гэв.
20. Тэгээд Израилийн хөвгүүдийн бүх цуглаан Мосегийн өмнөөс холдоцгоов.
21. Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сүнсэндээ хөтлөгдсөн хүн бүр ирж, хурлын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь, мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандивыг авчрав.
22. Зүрх сэтгэлээсээ өгөхийг хүссэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирж, зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүх алтан эдлэлүүдээ авчрав. ЭЗЭНд алтаар өргөл өргөсөн хүн бүр ийнхүү үйлдэв.