1. Тэгээд Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглааныг хуралдуулан, тэдэнд—ЭЗЭН та нарт эдгээр зүйлсийг хий гэж тушаасан.
2. Зургаан өдөр ажлаа хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр аливаа ажил хийдэг хэн боловч үхэх ёстой.
3. Амралтын өдөр та нар өөрсдийн ямар ч гэр оронд гал асааж болохгүй гэв.
4. Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглаанд хандаж—ЭЗЭН энэ зүйлийг тушаасан.
5. “Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг. Тэдгээр нь: алт, мөнгө, хүрэл,
6. хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,