1. ЭЗЭН Мосед айлдан—Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө зориулан бэлтгэ. Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би эдгээр хавтангууд дээр бичнэ.
2. Тиймээс өглөө гэхэд бэлэн болгоод, өглөө Синаи ууланд гарч ирж, уулын оройд Миний өмнө ир.
3. Чамтай хамт хэн ч гарч ирж болохгүй, ууланд нэг ч хүн үзэгдэж болохгүй. Мал сүрэг ч уулын өмнө бэлчиж болохгүй гэв.
4. Тиймээс Мосе урьдын адил хоёр чулуун хавтанг бэлтгэж, өглөө эрт босоод, ЭЗЭНий тушаасан ёсоор Синаи ууланд гарав. Тэр гартаа хоёр чулуун хавтанг барьжээ.
5. ЭЗЭН үүлэн дотор буун ирж, Мосег ЭЗЭНий нэрийг дуудсанаар тэнд түүнтэй хамт зогсов.